Та бүхний энэ өдрийн амгаланг эрэн мэндчилж байна. Хүндэтгэсэн ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Р.ТОГТОХБАЯР

Жинжий Майнинг ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдаж 2021 оноос хойш газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эвдэрсэн газрыг нөхөн сэргээж байгалийн унаган төрхөмд нь ойртуулан, эх орныхоо байгалийг ариун дагшнаар нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нэр төртэй, хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэж байгаатай баяртай байна. Манай компани нь Байгаль Орчныг нөхөн сэргээх, хамгаалах үйл ажиллагаанд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, жишиг болохуйц стандарттай, Олон улсад болон Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн газрын хэвлийн нөхөн сэргээлтийн үндсэн стандартыг баримтлан мэргэжлийн өндөр чадавхитай боловсон хүчин, дэвшилтэт технологи техникийг ашиглан аюулгүй байдал, байгалийн тэнцвэрт байдал ногоон хөгжлийг дэмжин ажиллаж, шинэ санал санаачлага технологи нэвтрүүлэн Монгол улсад мөрдөгддөг стандарт, хууль тогтоомжыг хүндэтгэн хэрэгжүүлж ажиллана гэдгээ та бүхэнд уламжлахад таатай байна. Та бид хамтдаа дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, байгаль орчиндоо ээлтэй хөгжлийн замыг цэцэглүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.

mnMongolian