"Жинжий Майнинг" ХХК нь Канад улсын нөхөн сэргээлтийн ENVIRONMENTAL & GEOTECHINICAL LTD компанитай туршлага солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо.

-Канад Улсын Торонто хотоос сэтгүүлч Б.Нямдарь мэдээлж байна-

Тус компани Канад Улсын Торонто хотноо энэ сарын 03-6-нд болж буй “Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын 92 дахь удаагийн "PDAC 2024" чуулга уулзалтад газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чиглэлээр Монгол Улсаа төлөөлөн оролцож байгааюм.

Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь нөхөн сэргээлт. Байгаль орчинд үзүүлсэн уурхайн нөлөөллийг засах үйл явц нь нөхөн сэргээлт юм. Тухайн бүс нутгийн газрыг уурхайн ашиглалтын өмнөх төрхөд нь оруулж сэргээх үйл явцад олон улсын туршлагыг шингээж, олон жилийн туршлагатай, шинэ технологи, арга зүйгээр ажиллаж буй компаниас суралцах, хамтран ажиллах боломж гарч буй нь манай улсын хувьд онцлох үйл явдал

Канадын нөхөн сэргээлтийн ENVIRONMENTAL & GEOTECHINICAL LTD компани уул уурхайн ашиглалтын төлөвлөлт, уурхайн хаалтын үйл ажиллагааны менежмент, байгаль орчны цогц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, биологийн болон техникийн нөхөн сэргээлт гүйцэтгэдэг, Канадын нэр хүндтэй компани юм.

“Жинжий Майнинг” ХХК 2015 онд үүсгэн байгуулагдаж, геологи хайгуул, уул уурхайн ашиглалт, газрын хэвлийн нөхөн сэргээлт зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан, эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хөтөлбөрийн хүрээнд 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 800.7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгчээ. Ингэснээр Монгол Улсын түүхэд хамгийн том талбайг хамарсан, нөхөн сэргээлтийг гүйцэтгэсэн компаниар шалгарсан байна.

mnMongolian