
ЖИНЖИЙ МАЙНИНГ ХХК НЬ "ОЮУ ТОЛГОЙ ХХК 100 САЯ МОД” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮДЭР СУМЫН НУТАГТ 400 ГА ЭВДЭРСЭН ГАЗАРТ ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ АЖЛЫН ТЕНДЕРТ ШАЛГАРЧ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮДЭР СУМ
Жинжий Майнинг ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалга, "Оюу толгой" ХХК-ийн санхүүжилтээр уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон Хүдэр сумын Цагаан зүрийн гол нэртэй газарт 400 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ний өдрөөс хийж эхлүүлж байна.
Тус нөхөн сэргээлтийн ажлыг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны дотор батлагдсан стандартын дагуу бүрэн хийж дуусган улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.