2022-2023 онд 800.7га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэв.
2022-2023 онд Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 дугаар хэсгийн 5.1.8-д “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000га талбайг нөхөн сэргээх” зорилт тусгагдсаны дагуу 2022 онд БОАЖЯ болон Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-аас зарласан техникийн нөхөн сэргээлт хийх тендерт амжилттай оролцон шалгарч
Сэлэнгэ аймаг, Ерөө сумын нутагт байрлалтай Харганатын аманд 686га, 114,7га талбай буюу нийт 800.7га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
Нарийны аманд 777.6 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгөв.
2023-2024 онд Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 дугаар хэсгийн 5.1.8-д “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000га талбайг нөхөн сэргээх” зорилт тусгагдсаны дагуу 2024 онд БОАЖЯ болон Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-аас зарласан техникийн нөхөн сэргээлт хийх тендерт амжилттай оролцон шалгарч Сэлэнгэ аймаг, Ерөө сумын нутагт байрлалтай Нарийны ам нэршилтэй газарт 777.6 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгсөн.